MN

Бүтээгдэхүүний шошгон дээр QR код: Бараа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах нь таныг мэдээлэл сайтай худалдан авалт хийхэд тусладаг

Үйлчилгээгээ хөгжүүлж байх үедээ бид, та бараа бүтээгдэхүүний талаар хэдийчинээ үнэн зөв мэдээлэлтэй байна, худалдан авалт хийх шийдвэр чинь төдийчинээ мэдээлэл сайтай байх болно гэсэн үзэл баримтлалтайгаар эхэлсэн. Үүний үр дүнд, та өөрийн хийсэн худалдан авалтдаа илүү сэтгэл хангалуун байх болно.

Заримдаа дэлгүүрээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг сонгон авахад танд маш хэцүү байдаг (мөн тодорхой бүтээгдэхүүнийг худалдан авах ихэнх шийдвэрыг яг дэлгүүр дотор гаргах хэрэгтэй болдог гэдгийг бид бүгд мэднэ). Мөн чанар нь адилхан харагддаг маш олон ижил төстэй бүтээгдэхүүн байдаг учраас шийдвэр гаргахад бидэнд хэцүү байдаг. Та үргэлж дэлгүүрийн ажилчнаас шийдвэр гаргахад чинь туслахыг хүсч болно, гэхдээ юун түрүүнд, таны асуултанд хариулж чадах ажилчид дэлгүүр болгонд байдаггүй, хоёрдугаарт, харамсалтай нь ажилчид таны сонирхож байгаа зүйлийн талаар танаас илүү мэдлэгтэй байж дандаа чаддаггүй, гуравдугаарт, шагнал урамшууллын хөтөлбөрийн улмаас ажилчид таныхаас илүү өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг шахах магадлал өндөртэй байдаг.

Таныг мэдээлэл сайтай шийдвэр гаргахад туслахын тулд бид өөрсдийн үйлчилгээг бий болгосон.

Манай үйлчилгээний мөн чанар маш энгийн: үйлдвэрлэгчид ба түгээгчид TrustThisProduct үйлчилгээг ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ зориулсан өвөрмөц вэбсайтыг бүтээх ба дараа нь бүтээгдэхүүнийхээ вэбсайтын холбоосыг үүсгэхийн тулд QR-кодуудыг ашигладаг, ингэснээр та дэлгүүрт байх үедээ өөрийн ухаалаг гар утсаараа QR-кодыг амархан уншуулж, тухайн бүтээгдэхүүний талаар нарийвчилсан мэдээллийг олж авч чадна.

Хэрвээ хүсэх юм бол, та мөн тухайн бүтээгдэхүүнийг хариуцаж байгаа менежерт санал сэтгэгдлээ бичиж болно. Та тухайн үйлдвэрлэгчийн холбоо барих мэдээллийг хайх хэрэггүй – холбоо барих хүн ердөө ганцхан товшилтын цаана байна.

Хэрвээ танд тухайн бүтээгдэхүүн таалагдаад, энэ талаараа өөрийн найз нөхөддөө хэлэхийг хүсвэл, та үүнийгээ Фэйсбүүк, Гүүгл+ эсвэл Твиттер гэх мэтийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан амархан хийж чадна.

Үйлдвэрлэгчид ихэвчлэн өөрсдийн бүтээгдэхүүний тайлбар дээрээ холбоос байршуулдаг ба энэ нь хэрэглэгчийн заавар болон үйлчилгээний төвүүдийн хаяг байршлуудыг заадаг, ингэснээр таны худалдан авалт дууссаны дараа ч гэсэн манай үйлчилгээ танд хэрэг болсоор байх болно. Та бүтээгдэхүүний гарын авлага, зааврыг номын тавиур дээрээсээ буюу онлайнаар хайхад олон цагийг үрэх шаардлагагүй – ердөө ганц товшоод л, тухайн бүтээгдэхүүний талаар танд хэрэгтэй бүхий л мэдээллийг олж авч чадна.

Түүнчлэн манай үйлчилгээ нь тухайн бүтээгдэхүүнийг жинхэнэ эсэхийг баталгаажуулахад тань туслана (бүгд биш ч олонх үйлдвэрлэгчид энэхүү боломжийг ашигладаг). Яг энэхүү зорилгын улмаас бүтээгдэхүүн бүрийн QR –код доор онцгой дугаарыг байршуулсан байдаг. Энэ дугаар нь, QR-кодыг утсаараа уншуулах үед нээгдэх вэбсайт дээр гарч ирсэн дугаартай тохирч байх ёстой.

Бараа бүтээгдэхүүний QR код

Хэрвээ та "TrustThisProduct" үгтэй QR-код харвал, тэрхүү кодыг уншуулснаар өөрийн хэрэглэж болох бүх боломжуудын талаар мэдэх болно. Танд хэрэгтэй бүх зүйл бол ухаалаг утас юмуу камертай таблет ба интернет холболт мөн түүнчлэн QR-кодыг уншуулах ямар нэгэн үнэгүй программ юм.

Бид таныг олон олон амжилттай мөн үнэхээр шаардлагатай худалдан авалт хийгээсэй хэмээн хүсч байгаа бөгөөд энэ бүхнийг хийхэд манай үйлчилгээ хэрэг болсон бол бидний сэтгэл маш их хөдлөх болно.

TrustThisProduct®:

Copyright © 2014-2016, PVCode LLC
Төвөгтэй зүйлийг бид хялбаршуулдаг

Үндсэн хуудас

Үйлчилгээ Ашиглах Гэрээ (Англиар)

Нууцлалын Бодлого (Англиар)

Холбоо барих мэдээлэл:
PVCode LLC
8 Stavrovskaya St,Vladimir,600022,Russia
Утасны дугаар: +7 915 764 62 74 (Англиар ярих)
Имэйл хаяг: contact@pvcode.com